Ц.Баттөр: 80 айлын газар чөлөөлж барьж буй зам 90 хувьтай үргэлжилж байна

Б.Мөнхболд
1 цаг 33 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэгт 80 айлын газар чөлөөлж 2.5 км авто зам барьж буй. Ажил 90 хувьтай үргэлжилж байна.

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр "Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 34-р хорооны 80 гаруй айлын газрыг чөлөөлж 1, 2, 34 хороодыг дамнасан 2,5 км авто зам тавьж байгаа. Авто замыг Азийн хөгжлийн банк, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Набсан Ижө” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Мандах оройн товгор” ХХК тус тус ажиллаж байна. 

Авто замыг дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрнээр нь тохижуулж байна. Энэ сард багтаан авто замыг дуусгахаар төлөвлөж байна.

No description available.No description available.No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна