-Ногоон байгууламж бий болгох
-Сайжруулсан зуухаа зөв галлах
-Гэр,сууцаа стандартын дагуу дулаалах
-Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх
-Шөнийн цахилгааныг тэглэсэн бүсийн айл өрхүүд стандартын шаардлага хангасан цахилгаан, тосон халаалт, хийн халаагуурыг ашиглах
-Баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн болон үртсэн шахмал түлш гэх мэт сайжруулсан түлш хэрэглэх
-Үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх
-Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, автомашинаас ялгарах хорт утааг бууруулахад хувь нэмрээ оруулах
- Хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг тогтмол хийлгэж, эко жолоодлогын дадал хэвшилд суралцах
-Цахилгааны хэрэглээгээ хянаж, цахилгаан станцын нүүрс шатаалтыг багасгахад хувь нэмрээ оруулах
Иргэн таны оруулах хувь нэмэр өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаална.
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл бичигдээгүй байна