Нүднийхээ хөдөлгөөнөөр гар утсаа удирдана

2017/01/07
Ухаалаг гар утас болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр Хятадад хоёрдугаарт ордог ZTE компани нүдний хөдөлгөөнөөр удирдаж болдог гар утасны технологийг амжилттай боловсруулснаа мэдэгдлээ. Гар утасны урд камерт суулгасан тусгай технологийн тусламжтайгаар хүний нүдний хөдөлгөөнөөр гар утсыг удирддаг байна. Гар утасны гадаргыг тусгай материалаар бүрснээр хананд бэхлэх, сугалж авахад тун хялбархан болжээ.

Энэ шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн ахуй амьдралд тохиолддог олон зүйлийг хөнгөвчилнө. Жишээ нь, метрогоор явж байх үед нэг гараараа бариулаас барьж, нөгөө гараараа гар утсаа ажиллуулах хэрэгтэй болдог. Харин одоо ингэх шаардлагагүй болж, нүднийхээ хөдөлгөөнөөр хуудсуудыг эргүүлэх боломжтой.

Зохион бүтээгчдийн ярьснаар, шинэ бүтээгдэхүүнийг туршиж байгаагаа гадна төслийн санхүүжүүлэхтэй холбоотой нарийн ширийн зүйлсийг тохиролцож байгаа ажээ.  Нүдээрээ удирдаж болдог гар утсыг энэ оны 9 дүгээр сард худалдаанд гаргах бололтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна