Мишел Обама тэргүүн хатагтайн сүүлийн үгээ хэллээ

2017/01/07
Мишел Обама АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтай юм. Тэрээр өчигдөр ард түмэндээ хандан АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар сүүлийн үгээ хэллээ. Түүний ухаалаг яриа, хөгжилтэй нээлттэй байдал  Америкийн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэмээн сэтгүүлчид дурджээ. Тэрээр цагаан ордны баруун тэнхимд хүндэтгэлийн ёслолийн үеэр нулимс дүүрэн нүдээр ард түмэндээ хандан үг хэлжээ. 

Тэрээр: "Бидний гишгэж буй газар, алхаж байгаа мөр бүр энэ амьдралын үнэ цэнэ, мөн бидний эх орон хэзээд бидэнтэй хамт. Би та бүхний эрхэм хүндэтгэлийг хүлээсэндээ маш их баяртай байна. Цаашдын амьдралдаа бид илүү шаргуу ажиллаж ихийг бүтээж чадна. Би тэргүүн хатагтай байх сүүлийн мөчөө бүгдтэй нь хамт хуваалцаж байгаадаа үгээр хэлэхийг аргагүй баяртай байна.  Тэргүүн хатагтай болсон минь миний амьдралын хамгийн гайхалтай мөч байсан мөн би та  нарын хүндэтгэлийг хүлээсэн байх гэж өөртөө найдаж байна" хэмээн сэтгэл догдлонгуй хэлжээ. 
 


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна