Энэ амралтын өдрүүдээр Кайли Женнер болон реппер Тайга нар нууцаар хуримаа хийлээ гэх мэдээллийг Life&Style сэтгүүлээс мэдээлжээ. Албаны эх сурвалжуудын мэдээллээр Кайли өөрийн байшингаа чимэглэн засч, олон хүнгүйгээр жижигхэн хүлээн авалт хийсэн нь тэдний хурим байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Хосууд үерхээд чамгүй удаан хугацааг өнгөрүүлсэн төдийгүй, Кайли реппер Тайгагийн дагавар хүүхдэд ухаангүй хайртай гэдгээ олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлдэг нэгэн билээ. Гэвч насанд хүрээгүй Кайли хуримаа хийнэ гэдэг нь гэр бүлийнх нь эрээ цээргүй асуудлуудаас илүү ноцтой зүйл юм. Тиймээс баттай мэдээлэл олохын тулд Америкийн шар хэвлэлүүд шаргуу ажиллаж байгаа гэдгийг www.celebuzz.com сайтаас мэдээллжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна