Энэ өдөр дэлхийн түүхэнд

2017/01/12
1628-Францын үлгэрийн зохиолч Шарль Перро(“Гуталт муур”, “Үнсгэлжин”, “Цэнхэр сахалт” үлгэрийг зохиогч),
1876-АНУ-ын зохиолч Жэк Лондон,
1893-Германы нисгэгч, улстөрч, цэргийн командлагч Герман Геринг,
1903-0росын физикч Игорь Васильевич Курчатов,
1907-Зөвлөлтийн пуужин техникийн зохион бүтээгч Сергей Павлович Королев,
1936-ЗХУ, Латвийн нэрт хөгжмийн зохиолч Раймонд Паульс нар мэндэлжээ.

1915-АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд эмэгтэйчүүдэд сонгуулийн санал өгөх эрх олгох саналыг няцаажээ.

1966-АНУ-ын Ерөнхийлөгч Л.Жонсон тус улсын цэргүүд бүрэн ялалт байгуулах хүртлээ өмнөд Вьетнамаас гарахгүй тухай мэдэгджээ.

1998-Европын 19 оронд хүний эд эсийг клоны аргаар хувилахыг хориглосон.

2010-Гаити улсад газар хөдөлснөөс 316 мянга орчим хүн амь үрэгдэж, нийслэл Порт-О-Пренс хотын дийлэнх хэсэг нуранги болж, сүйрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна