Холливуудын цуутай хосуудын эгнээнд шинээр элсэж байгаа Реппер Дрэйк болон дуучин, жүжигчин Жэй Ло нарын сенсаци үргэлжилсээр байна. Тэд оны өмнөхөн өөрсдийн хайр дурлалын романсаа олонд дэлгэж шинэ жилийн гэнэтийн бэлэг барьсан юм. Өөрөөсөө үе мултарсан дүү хүнтэй учир ургуулсан Жэй Ло-г муулахгүй байхын аргагүй юм.
Учир нь тэдний хамт авахуулсан зурганд Жэй Ло яг л нас чацуу мэт харагдаж байсан нь түүний хэрхэн биеэ сайхан авч явдагийн тод илрэл болжээ.
Хайртай бүсгүйдээ үнэтэй бэлэг барих нь дан ганц Холливуудын алдартан гэлтгүй баячуудын хувьд ч бичигдээгүй хууль юм. Энэ жишгээ даган реппер Дрэйк шинэ найз бүсгүйдээ алмаазан шигтгээтэй цагаан алтан хүзүүний зүүлт бэлэглэжээ. Уг хүзүүний зүүлт нь Тиффани Викториагийн бүтээл бөгөөд 250 сая гаруй төгрөгний үнэтэй ажээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна