​Доналд Трампын охин аавынхаа зочид буудлыг зарахыг оролджээ

2017/01/13
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын талаар асуудлууд ар араасаа цуварсаар байгаа билээ. Саяхан түүний охин Иванка Трампын нөхөр цагаан ордны зөвлөхөөр ажиллахаар болсон нь шуугиан тариад байсан юм. 

Харин түүний охин 35 настай Иванка Трамп нь аавынхаа компани болох Трамп байгууллагад дэд ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэдэг байна. Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын томоохон байгууллагуудын нэг болох “Трамп байгууллага”-н удирдах зөвлөлийн хурал болжээ. Уг хурлаар Иванка Трампыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг авч хэлэлцжээ. Учир нь тэрээр аавынхаа  "Вашингтон хот дахь Трамп олон улсын зочид буудал"-ыг худалдсан аж. Иванка загварын ертөнцөд нилээн нэр хүнд өндөртэй төдийгүй маш их хөрөнгө оруулалт хийдэг нэгэн, тиймдээ ч Трампын загварын товчооны логог өөрийнхөө нэрээр орлуулжээ. 







А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна