​Ханхүү Уиллиам Диана гүнжийн үхлийн талаар дурсах дургүй

2017/01/16
Удаан хугацааны турш ханхүү Уиллиам ээжийнхээ үхлийн талаар маш эмзэг сэтгэгдэлтэй байсаар ирсэн билээ. Британий хааны удмынхны мэдээлснээр ханхүү Уилиам өсвөр настайдаа ээжийгээ алджээ. Тиймээс ч тэрээр Дианагийн үхлийн талаар ам нээх дургүй бөгөөд энэ нь түүний сэтгэл санаанд муугаар нөлөөлдгийг сэтгэл зүйчид олон зүйл дээр ажиглаж авчээ. 



1997 онд Диана гүнж автын ослоор өөд болох үед Уиллиам 15 настай байв. Тухайн үед ханхүү аливаа зүйлд ул суурьтай ханддаг болсон үе нь учраас Диана гүнжийн ойр дотныхноос хамгийн их шаналсан хүн нь ажээ. Түүнийг саяхан Их Британий нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үед сэтгүүлч түүнээс ээжийнх нь ослын талаар асуухад ханхүү Уиллиам маш их уурлан, ярилцлагыг зогсоосон байна. Түүний энэхүү үйл явдалд ард түмэнд тийм ч байж боломгүй хүнд тусаагүй юм. Учир нь Диана гүнжийн үхэл Их Британиас гадна дэлхийн олон түмэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байсан юм.







А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна