“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Hooliganz хамтлаг үзэсгэлэн гаргалаа

2017/01/17
“Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ тоглолтын үеэр уламжлалт цамын бүжгийг брейк бүжигтэй хослуулж биднийг гайхшруулж чадсан Hooliganz хамтлагийнхан биднийг дахиад ч гайхшруулахаа мартсангүй. Тэд энэ удаад Монголд төдийгүй дэлхийд анхны хип хоп бүжгийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 15-нд “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэд байрлах Best art gallery-д нээлтээ хийсэн юм. Hooliganz хамтлаг бие даан зохион байгуулж буй тус үзэсгэлэнд дэлхийн брейк бүжгийн үүслээс авхуулаад өнөөг хүртэлх хип хоп соёлын хөгжлийг тодоор дүрслэн харуулсны дээр тус хамтлагийн 9 жилийн түүхийг харуулсан гэрэл зураг болон олон сонирхолтой үзмэрүүдийг багтаасан байна. Тус хамтлагийн 2 дахь үе буюу одоогийн Hooliganz хамтлагийн залуусын гаргасан амжилт, хип хоп бүжиг хүн тус бүрт хэрхэн нөлөөлсөн хийгээд тэдний цаашдын зорилгыг тусгасан график зургууд үзэсгэлэнгийн сонирхол татсан хэсгүүдийн нэг байсныг онцолъё.

Дашрамд дуулгахад Hooliganz хамтлагийнхан олон улсын хип хоп бүжгийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа залуу уран бүтээлчид юм. Тус үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна