Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг БСШУ-ны сайд Ж.Батсуурь эцэслэн шийджээ. Энэ талаар 11:00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.
Уг асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хотын холбогдох албаныхантай хуралдахаар төлөвлөж байсан ч 5 хүн архинд хордож нас барсан хэргээс шалтгаалж өнөөдрийг болтол хойшлоод байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Ж.Батсуурь сайд нийслэлийн холбогдох албаныхантай хуралдаад мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томууны дэгдэлтийг харгалзан үзэж сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдөр болтол сунгах болсноо мэдэгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна