Хувийн нууцлаг аралтай дэлхийн алдартнууд

2017/01/17
1.    Шакира- Бахама дахь Bonds Cay арал
Алдарт дуучин Шакира Бахама дахь Bonds Cay хэмээх 700 акр хэмжээтэй арлыг 40 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авчээ. Мэдээж тэр аралд зочид буудал болон хөгжүүлэлтийн ажлууд хийгдээд эхэлсэн аж.





2.    Жонни Депп- Бахама дахь Little Hall’s Pond Cay 
Жонни Депп 2004 онд уг арлаа өмнөх эхнэр Ванесса Парадис болон хоёр хүүхэдтэйгээ хамт эзэмшихээр худалдан авч байжээ. 45 акр хэмжээтэй уг арлыг 9 тэрбумаар эзэмшилдээ авчээ. 



3.     Тайлер Пэрри- Бахама дахь White Bay Cay 
Цагаан булангийн цохио хэмээх нэртэй арлын ойролцоох жижиг арлыг тэрээр өөрийн эзэмшилдээ авсан байна. Арал дээр өөрийн амьдрах байшиг болон зочдод зориулсан хэсэг буудлыг бариулсан байна. Тэр энэхүү арлаа олон нийтэд  хүргэх хүсэлгүй байгаа нэгэн ажээ. 



4.    Ричард Брэнсон- Их Британийн Виржинийн арлуудын Нэкер арал
Виржин группын үүсгэн байгуулагч амжилттай яваа бизнесмэн Их Британийн Виржинийн арлууд дахь  74 акр хэмжээтэй тансаг Нэкер арлыг худалдан авчээ. 30 гаруй зочдыг хүлээн авахаар зохион байгуулсан уг арал дээд зэргийн тансаг орчныг бий болгожээ. 





5.     Эдди Мурпи- Бахам дахь Rooster Cay

Түүний эзэмшдэг арал газрын зурагт нууцлагдсан байдаг гэнэ. Нассаугаас 5 минутын зайтай уг газар яг л дэлхийгээс алслагдсан мэт мэдрэмжийг төрүүлдэгээрээ онцлогтой гэнэ. Энэ арал түүний хоёр дахь арал бөгөөд 2007 онд 37,5 тэрбумаар үнэлэгдэж байжээ. 



6.    Селин Дион- Квебек дэх ILE Gagnon
Селин Дион Канадын Илэ мөрний дагуух нутаг дэвсгэрээ өөрийн хэв маягаар янзалжээ. Тэрээр ордон мэт цамхаг босгож гадны хүн оруулж болохгүйгээр дархалсан байна. 2016 оны байдлаар түүний эзэмшил 60 гаруй тэрбумаар үнэлэгдээд байгаа ажээ. 



7.    Тим МкГрав болон Фэйд Хилл- Бахама дахь Goat Cay
Тэдний эзэмшдэг арал байгалийн өвөрмөц сонин үзэгдлийг тийм ч их агуулаагүй бөгөөд, газар нутгийн хэмжээ нь ч их биш ажээ. Гэвч гэр бүлийн хүрээнд байшин барьж амрах газар болоод зочид урих хэд хэдэн гоёмсог орчин бий болгожээ. 



8.     Леонардо Ди Каприо- Белиз дахь Blackadore Cay
Өнгөрсөн онд Оскарын шагнал авсан агуу жүжигчин эр 104 акрын хэмжээтэй уг арлаа 2018 он хүртэл аялал зуучлалын томоохон бүс нутаг болгохоор зориод байгаа гэнэ. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна