“Солиорол” жүжгийн тасалбарыг хүссэн үнээрээ худалдан авч болно

Өчигдөр 11 цаг 54 минут

Black Box театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очир “Шүүдэр дундуур” уран сайхны киноны зураг авалтад оролцох явцдаа автын осолд өртөн маш хүнд гэмтэн, амь нас нь үхлийн ирмэгт тулж ирсэн ч уйгагүй эмчилгээ хийлгэсний хүчинд одоо алхаж явж чаддаг болсон гэнэ. Гэвч жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа дахин гарч, үзэгч олонтойгоо уран бүтээлээрээ эргэн мэндчилэхийн тулд БНСУ-д 60 сая төгрөгийн өртөгтэй хамрын мэс засалд орох зайлшгүй шаардлага тулгарчээ.

Тиймээс эмчилгээний зардалд нэмэр, тус болох үүднээс Black Box театрын хамт олон Сара Кейний "Солиорол" моно драмыг энэ сарын 21-ний 16:48 цагаас ганц удаа тайзнаа тоглуулахаар болжээ. Жүжгийн гол дүрийг жүжигчин Л.Эрдэнэ Очир бүтээх бөгөөд  тус жүжгийн тасалбарыг үзэгчид хүссэн үнээ төлөн худалдан авах боломжтой ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна