МАН бялуугаа хувааж дуусаагүй л байна

2017/01/18
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2017.01.18/  хуралджээ. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцсан бололтой.

Дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэр яригдаж байсан. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналыг Н.Төмөрхүү авч, түүний нэрийг Засгийн газарт өргөн барихаар болсон гэх мэдээлэл байна.

Н.Төмөрхүүгийн хувьд өнгөрөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй юм. тэрбээр намынхаа санхүүжилтэд жинтэй хувь нэмэр оруулдаг гэдгээрээ бялуу хүртэх өндөр магадлалтай хүний нэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна