О.Баасанхүү: Ганцхан МАН Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх нь

2017/01/18
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөх бол хоёр нам өрсөлдөхөөр боллоо. Нийт ард түмний санал асуулга байтугай намуудын саналыг ч авахгүй байна. Парламентад суудалгүй намуудад Ерөнхийлөгчийн сонгууль хамааралгүй болсон. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна” гэсэн юм.

Мөн  УИХ-ын чуулганы хуралдаанаар хууль биш өөрийнх нь хэлсэн үгний зөв бурууг хэлэлцдэг болсонд харамсч буйгаа илэрхийлсэн юм.  Тэрбээр “УИХ-ын чуулганаар хууль биш миний үгийг хэлэлцүүлдэг боллоо. Миний хэлсэн үгийг зөв, буруу гэж тойрч ярьдаг байдал нь хэтрээд байна. Энэ асуудлыг хэлэлцэхдээ дэгийн хуулийг баримтлахгүй түрэмгийллийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. 103 зүйл ангитай хуулийг 140 гаруй зүйл ангитай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа эхнийхээр нь 70 зарчмын зөрүүтэй санал сүүлийнхээр нь 78 зарчмын зөрүүтэй санал хураалаа. Хуулийнхаа 60-80 хувийг албан ёсоор МАН-ын гишүүдийн бодлогоор хийлээ" гэсэн юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна