Жүжигчин Линдсей Лохан цагтаа л хүн бүрийн хайрыг татаж явсан алдарт жүжигчин. Гэвч түүний хэрээс хэтэрсэн хар тамхидалт болон увайгүй үйлдлүүд нь олон нийтэд ил тод байсаар ирсэн. Харин тэрээр саяхан өөрийн инстаграмынхаа товч намтарын хэсэгт “Alaikum Salam” хэмээн бичжээ. Энэ нь Араб хэлнээс орчуулбал “Энхтайван чам руу зүглэг” гэсэн утгатай аж.
Исламын шашныг шүтэгчид бүгд энэ хэллэгийг хэлж мэндчилдэг нь шашны хамааралтай гэж ихэнх судлаачид үздэг байна. Алдарт жүжигчин Линдсейн энэхүү үйлдэл нь Америкчуудад огт таалагдаагүй бөгөөд, түүнийг эсэргүүцэгчид улам нэмэгдсээр байгаа гэнэ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна