Хятадын зүүн нутгийн Фузень мужийн Фүжоү хотод өчигдөр дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай 37 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Хүнээр бол энэ амьтан 100 гаруй настай аж. Хулсны баавгай дунджаар 20 орчим жил амьдардаг байна. 1980 онд төрсөн "Баси" бол дэлхий дээрх хамгийн хөгшин хулсны баавгай бөгөөд эх газрын Хятадад ихээхэн алдаршсан амьтан гэнэ.
1990 онд түүнийг Бээжингийн Азийн наадмын бэлгэ тэмдгээр сонгож байжээ. Тухайн үед энэ амьтан Пан Пан гэдэг нэртэй байсан байна. Харин Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Баосин хошууны Баси хавцлаас түүнийг аварсныхаа дараа нэрийг нь “Баси” болгон өөрчилжээ.
Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай Зя Зя 2016 оны 10 дугаар сард 38 настайдаа Хонконгт үхсэний дараа Басиг "дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай" гэж Гиннесийн номонд бүртгэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна