Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг өнгөрсөн оны зургаадугаар сард Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс” корпорациараа дамжуулан худалдаж авсан билээ. Эл асуудал өнөөг хүртэл маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байсаар байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс энэхүү 49 хувийг төр эзэмшилдээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр худалдан авах тухай асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ, УИХ-ын дарга М.Энхболд, “Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлийг хохироолгүйгээр төр эзэмшилдээ авах нь зүйтэй” гэх чиглэлийг өгсөн талаар сошиал орчинд жиргээчид мэдээлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна