Женнифэр Лофез: “Миний гутлын коллекцийг өмссөн эмэгтэй бүр эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй, секси харагдах болно”

2017/01/20
Дээд зэргийн тансаг гэх тодотголтой оддын тэргүүн эгнээнд багтах загварлаг од Жэннифэр Лопез, Италийн алдарт гутлын загвар зохион бүтээгч Giuseppe Zanotti-той хамтран 1-р сарын 23-нд тансаг, хараа булаам Giuseppe for Jennifer Lopez  хэмээх гутлын коллекцоо гаргахаар бэлтгээд байгаа аж. 



Тэрээр өнгөрөгч Баасан гарагт People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Би хэзээний л гутланд дуртай охидын нэг байсаар ирсэн. Тодруулж хэлбэл тансаг гутал өмсөнө гэдэг төгс хувцаслалтыг бүрдүүдэгч гол зүйл.  Тиймээс энэ нь гутлын гадаад үзэмжтэй тун нарийн холбоотой юм. Загвар бүтээж, туурвиж байгаа хүн бол миний хувьд маш чухал. Ялангуяа таны хөлд тань хэр эвтэйхэн байх вэ гэх мэт маш олон асуудлыг энэ хүн л шийддэг” гэв.


Мөн тэрээр нэмж хэлэхдээ: “Би бүжиглэж байх үедээ, эсвэл бүжиг дэглэж байх үедээ өөрийн жинг гуталтайгаа төгс зохицуулах шаардлагатай болдог. Миний поз, алхаа гишгээ бүгд үүнд орно. Тиймээс миний хувьд гутал бол №1 акссесуар”. 

47 настай дуучин, жүжигчин, бүжигчин бүсгүйн шинэ гаргаж буй коллекцийн гутлууд 895$-оос эхлэн 1395$ хүртэлх үнээр худалдаалагдах аж. 


Загвар зохион бүтээгч Занотти, Жэй Логийн хэрхэн ажилладаг талаар дурдахдаа: “Бэлхүүсэвч шиг стилийн өндөр өсгийтүүд бол туйлын эмэгтэйлэг бөгөөд загварлаг гутал юм. Үүнийг хараад л ямар ч эмэгтэй Хөөх гэж уулга алдах нь лавтай. Энэ өвөрмөц санааг Жэй Ло тун сайн олсон нь загварын нарийн мэдрэмжтэйг нь тодорхойлж байна. Тиймээс бидний зохиосон гутлуудыг яг л Жэй Ло шиг хүчирхэг, эмэгтэйлэг болохыг хүсдэг илүү сонирхоно гэж найдаж байна” гэв. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна