Вашингтон хотод АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолтой давхцан өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр цагдаа болон өөр нэг хүн гэмтэж бэртэж, 95 жагсагч баривчлагджээ. Жагсагчид байшин барилга болон автомашины цонх хагалж, цагдаа нар руу чулуу, лонх нүүлгэжээ.Тэднийг номхотгохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан байна.
Вашингтон хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Д.Трампыг эсэргүүцэгчдийн жагсаал хүчирхийлэл болж хувирсан учраас хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүйд хүрсэн” гэлээ. Тус улс даяар болж байгаа эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцож байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна