Өнөөдөр болох үйл явдлууд

2017/01/23
09:00 цагт Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд болно.

10:00 цагт Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд АН-ыг Үүсгэн байгуулагчдын холбооноос Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 905 тоот хурлын танхимд дүүргийн удирдлагуудтай 2017 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалт болно.

12:00 цагт Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хурлын танхимд Баянгол дүүргийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээний уулзалт болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна