"Харанга" хамтлаг Лондон хотод тоглолт хийх үедээ тухайн тоглолтыг зохион байгуулсан С.Сарангуа гэх эмэгтэйг хохироосон талаар тухайн эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлжээ.
Тэрбээр " Харанга хамтлагийн Лондонд хийсэн тоглолтын талаар үнэн зөв мэдээлэл хүргэж байна. Тэд тоглолтын турш маш дээрэнгүй, муухай ааштай, хулгайч хүмүүс шиг авир гаргасан. Би Лондонд олон хамтлагуудыг хүлээн авч, шоу зохион байгуулж байсан туршлагатай. Мэргэжлийн хүний хувьд, зохион байгуулагчид болон миний хувийн зүгээс тэднийг хамгийн сайхан тоглолт хийж, Лондонд тухтай байх үүднээс маш их хичээсэн. Манай зохион байгуулагч багийнхан тоглолтын туршид гарах зардлын талаар Лондонд ирэхээс өмнө ярилцаж тохиролцсон бөгөөд би бээр үүдний тасалбарын орлогоос 3,000 паунд авах ёстой гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Дараа нь хөгжмийн хэрэгсэл түрээслэх зардал 2,000 паунд болсон. Бид тэднээс жагсаалт дээрх бүх хөгжмийн тоног төхөөрөмж заавал хэрэгтэй эсэхийг асуухад тэд “тийм” гэж маш тодорхой хариулсан. Тиймээс зардлыг багасгах боломжгүй байсан билээ. Зочид буудал, тоглолтын танхим, тоног төхөөрөмжийн зардлыг зохион байгуулагчид эхлээд төлж, дараа нь тасалбарын борлуулалтаар нөхдөг журамтай. Тоглолтын орой би үүдэн дээр зогсож тасалбар борлуулах үүрэг хүлээсэн юм. Гэтэл хамтлаг надад “эхнэрүүд нь надтай хамт тасалбар борлуулах хэсэг дээр зогсохгүй бол тоглохгүй” гэж хэлсэн. Үүд хаагдсаны дараа эхнэрүүд нь бүх мөнгийг аваад “зардлын талаар дараа нь ярилцъя” гэж надад шууд хэлсэн. Би дараа нь авах ёстой мөнгөө асуухад тэд “чамд юу ч өгөхгүй” гэж хариулсан нь гутамшигтай. Хамтлагийн бүх гишүүд эхнэрүүдтэйгээ нийлж намайг сүрдүүлэн, дээрэлхэж эхэлсэн бөгөөд дараа нь тус газар намайг орхиж явцгаасан билээ. Тухайн мөчид би сандран, айж балмагдсан учраас цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэн учраас л тэд надад жаахан мөнгө надад буцааж өгсөн. Мөн тэд зоогийн газарт хоол захиалчхаад “карт ажиллахгүй байна, бэлэн мөнгө байхгүй” гэж жүжиглэж, дараа нь буцааж өгнө гэж хэлсэн ч амлалтдаа хүрээгүй. Өдрийн цагаар тэд такси дуудаж, захиалгын мөнгийг төлж өгөхийг шаардаж байсан. Иймэрхүү жижиг зардлыг тэд өөрсдөө төлөх ёстой байсан ч бусад зардлыг биднээр төлүүлэх гэж оролдсон. Энэ мэтийн зүйлийг зүгээр өнгөрөөх нь ёс зүйд нийцэхгүй мэт санагдсан билээ. Хувийн зардлуудаа өөрсдөө төлөх нь хаана ч тоглолт хийхээр явж байгаа хүмүүсийн ухамсар гэж бодож байна. Тоглолтын турш тэд надтай маш бүдүүлэг харьцаж, доромжилж, дооглож байсан. Би энэ бүхнийг тэвчсэн. Ялангуяа эхнэрүүд нь надтай аймшигтай муухай харьцаж байсан ч би даваад л гарсан. Одоо бодохнээ тэд бүх мөнгөө авчхаад явна гэдгээ мэдэж байсан учраас тэгсэн болов уу гэж бодож байна. Хэрвээ зохион байгуулагчид тоглолтоос алдагдал хүлээвэл зүгээр, ийм зүйл тохиолдож л байдаг. Гэтэл зохион байгуулагчид тасалбар борлуулалт хийхээс гадна Харанга хамтлагийн бүх зардлыг дааж, төлж байсан. Гэтэл эхнээсээ хувааж авна гэж тохирсон амлалтдаа хүрээгүйгээс гадна бүх орлогоо худлаа хэлж, бусдыг хуураад хүчээр авчихвал бид зарим нэгэн зардлыг төлж чадахгүйд хүрнэ шүү дээ" хэмээсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.5.202.32
Хүний газар амьдралаа авч явах гэж байдгаараа зүтгэж байгаа нэгнийгээ ингэж луйвардах муухай шүү. Харанга хамтлагийн ахлагч их л муухай байна даа. Та нарын энэ муухай үйлдэл хайртай хүмүүст чинь тусах учир алдаагаа засаад уучлал гуйгаад хөдөлмөрийнх нь хөлсийг өгсөн нь сайхан шүү дээ. Хорвоог элээсэн нас намбаа бодсон ч гэсэн
Хариулах202.21.97.170
Чёрт
Хариулах103.57.94.85
Зарим хамтлаг гадаадад тоглохдоо монголчуудаа л барааддаг. Тэдэн дээр очиж үнэгүй хоол цай идэж орон байранд нь хэд хэдээрээ хоноглож гэр сууцыг нохойн хороо шиг сандайчиж хаячихаад хээв нэг яваад өгдөг. Мөнгөө хэмнэх арга нь тэр юм байх даа...соёлтой хүмүүсийн үйлдэл тэр болгон харагдахгүй байгаа нь юуных вэ? Төсвийн нэрлэсэн цалин хөлс бага хэдий ч соёл урлагийнхан бүх талаараа соёлтой хүндэтгэлтэй хандаж байж олны хайрыг татаж тусыг нь авч бай. Түүнээс хэнбугай нь ч бсан гадаад орон бол монгол шиг сэтгэл гаргахгүй нь ойлгомжтой. Иймэрхүү хүйтэн сэтгэлтэй байвал хэн ч үзэхийг,,,, хэн ч хүндлэхийг ...хүсэхгүй ээ:... Цаана чинь залуу үе гарч ирчихээд бна... тайзны шаардлага, өөрсдийн ёс зүй соёлыг анхаарахгүй бол цаашаагаа холд....
Хариулах202.126.89.32
Их л өлөн хүмүүс урлаг, спортынхон та нар баялаг бүтээдэггүй хүмүүсээр даалгах албагүй шүү
Хариулах139.5.218.9
Харангынхан төгцөгүүд юм үзээгүй юм шиг л аашилсан байх шивдээ! Онигоотой юм?
Хариулах103.57.94.74
За даа бүх урлаг соёлынхон иймэрхүү гэж бодсон. Тэд хүнээс авах ёстой даалгах ёстой хүндлүүлэх ёстой гэж ядахад дээр нь 1,1 хүүхнээ чирээд хамт ууна иднэ төлүүлнэ гэдэг кк ой гутмаар хөгийн ядуу сэтгэлгээтэй
Хариулах