Е.Спицин: АНУ өөрсдийгөө "Дэлхийн II дайны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн" гэх нь түүхийг хуурамчаар бичиж байгаа хэрэг

Х.Батсайхан
5 цаг 32 минутын өмнө

-Дэлхийн II дайны ялалтад АНУ хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэн үү-

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсаа Дэлхийн I, II дайнд ялсан гээд баярыг нь ёсчлон тэмдэглэх болсноо өнгөрсөн амралтын өдөр илэрхийлсэн билээ. Тэрбээр “Бид Дэлхийн II дайныг дуусгахад өөр ямар ч улс хийгээгүй их зүйлс хийсэн. Бид бол ялагч. Дэлхийн хоёр ч дайнд бид ялсан” хэмээн мэдэнгдсэн байдаг.

Тэгвэл ОХУ-ын түүхч Евгений Спицын Д.Трампын хэлсэн үнэн эсэх талаар юу гэж дүгнэснийг хүргэж байна.

"Дэлхийн 2-р дайнд АНУ-ын гүйцэтгэсэн үүрэг мэдээжийн хэрэг чухал байсан, гэхдээ Д.Трампын хэл эн шиг их биш. Холбоотон болохынхоо хувьд тэд бидэнд зээл өгч байсан. Гэхдээ үйл явцын дараалал, хэзээ вэ гэдэг асуулт их чухал. АНУ-ын бидэнд үзүүлсэн гол тусламж болох лэнд лизийн гол хэсэг 1944-45 онд л хэрэгжсэн. Дайны хувь заяаг шийдсэн Курскийн тулалдаанд (1943 оны 8-р сарын 23 - URA.RU-ийн тэмдэглэл) Зөвлөлт Холбоот Улс энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хэрэглэгдэхүүнийхээ ердөө 7 хувийг авсан байдаг. Тиймээс Дэлхийн дайны ялалтад америкчууд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон гэж ярих нь утгагүй юм" гэж Е.Спицын онцолжээ.

Америкчууд хоёр дахь фронт нээх амлалт өгсөн хэр нь хэрэгжүүлэх гэж маш удсан гэдгийг Е.Спицын мөн чухалчлан дурдсан байна. Тэрбээр "Тэд (АНУ) 1943 онд хоёрдугаар фронт нээнэ гэж амласан. Гэсэн ч амлалтдаа хүрэлгүй хойш нь тавьсаар л байсан. Хоёрдугаар фронт 1944 оны зун Зөвлөлтийн цэргүүд Европын нутаг дэвсгэрт орж ирсний дараа л нээгдсэн. Тиймээс энэ бүхэн түүхийг хуурамчаар үйлдэж байгаа хэрэг болж байна” гэж эцэслэн дүгнэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.45
    3 цагийн өмнө

    Түүхийн шинжлэх ухаанд Хэлсэн үг дэвшүүлсэн асуудал болгон нь Хөдөлшгүй баримтаар баталгаажсан байдаг болохоороо Худал хэлэх хуурах боломжгүй нь сайхан шүү Трампыг америкчуудын олонхи саналаа өгч Ерөнхийлөгч болгосон болохоор тэр олон хүний саналыг хүндэтгэхээс аргагүй юм даа Түүнээс Трампын өчигдрийн Дэлхийн 2 дайны ялагч бол Америк гэсэн мэдэгдэл эвгүй худал том орны удирдагчийн амнаас гарахааргүй үг байлаа 2-р фронтыг Оросууд фашистуудын хоншоорыг тас цохиод ичээрүү нь элдэж явхад дайны олконд л орж ирсэн шүү дээ 5 арын 9 нд ялалтын баяр тэмдэглээд 80 жил болсон хойно 5 сарын 8 нд ялалтын баяр тэмдэглэх болгоно ч гэх шиг мэдэхгүй хүүхэд ийм ю яривал хэлж ойлгуулахсан тэр том ерөнхийлөгчийг яаж нь сонгосон ард олны л мэдэл байх гээд харж л сууяа даа

    Хариулах
    • 45.117.34.124
      0 минутын өмнө

      дайтсан орнуудад хангалт хийж баяжсан нь бол үнэн л дээ. хамгийн том ялагч биш юм гэхэд хожигч гэдэг нь үнэн