Д.Трамп Алькатрасын шоронг дахин нээхээ зарлалаа

Х.Батсайхан
3 цаг 24 минутын өмнө

Сан Францискогийн буланд орших Алькатрас шоронг дахин ажилуулж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Дэлхийн хамгийн хатуу чанга хамгаалалттай гэж алдаршсан энэ шоронг одоогоос 62 жилийн өмнө хаагаад байжээ.

Д.Трампын хэлснээр, шоронг сэргээж, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорино. Энэ нь “Хууль, дэгж журам, шударга ёс хэрэгжиж байгаагийн бэлгэ тэмдэг” болох юм байна.  


Алкатрас шорон анх далайн цайз байсан бол ХХ зууны эхээр цайзыг цэргийн шорон болгосон байдаг. Түүнээс хойш хамгийн хатуу чанд хамгаалалттай шорон гэж алдаршсан бөгөөд хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог байв. Жишээлбэл, 1930-аад онд АНУ-ыг иүгшээж байсан гэмт хэрэгтэн Аль Капоне тус шоронд хоригдож байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна