Ч.Номин: Би давуу талаа ашиглаж хүүхдүүдээ Ishowspeed-тэй уулзуулаагүй

Х.Есү
2025/05/01

Соёлын сайд Ч.Номин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав. 


-Youtuber Ishowspeed-тэй таны хоёр хүүхэд зургаа авхуулсан байсан. Та давуу байдлаа ашигласан уу?

-Манай хүүхдүүд ялгаагүй л өсвөр насны хүүхдүүд. Гадаа гүйлдэж байсан хүүхдүүдтэй адилхан л гэрээсээ гараад очсон байна лээ. Би тухайн үед хуралтай байж байгаад л сүүлд мэдсэн. Би өөрийн давуу байдлаа ашиглаагүй.

-Таны зөвлөхүүд тэр үйл ажиллагаан дээр ажилласан тийм үү?

-Тэр хүнд Монголынхоо өв соёл бусад зүйлсийг үзүүлэхийн тулд байсан ганц англи хэлтэй нэг залуу нь л очиж тусалсан. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар давуу талаа ашиглаагүй. 

-Олон улсын хоолны фестивал саяхан болсон шүү дээ. Үүнийг үнэхээр олон улсын фестивал гэж үзэх үү? Чанар стандартын шаардлага хангасан уу?

-Энэ бол Нийслэлийн тамгын газраас хийсэн ажил. Бид өнгөрсөн 2024 онд Улаанбаатар хотыг Юнескогийн бүтээлч хотын сүлжээнд оруулсан. Үүнд орсны үр дүнд гар урлал, соёл урлагийн салбарын уран бүтээлүүдийг таниулах, дээрээс нь хоолны соёлыг таниулах үүрэг даалгавартай ирдэг. 

Тиймээс НЗДТГ-тай Юнескогоос гэрээ хийдэг. Тиймээс тэр хүрээнд л хийгдсэн ажил гэж би бодож байна. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.108.9
    2025/05/02

    ичдэггүй хоосон толгой

    Хариулах
  • 202.55.188.114
    2025/05/02

    Үг үйлдэл сэтгэхүй нь ямар ч оюуны чадамжгүй боловсролгүйг нь харуулаад байхын . Ангайсан худал хэлсэн хоосон толгой.

    Хариулах
  • 103.212.119.118
    2025/05/02

    Таваган нүүрт

    Хариулах
  • 66.181.182.95
    2025/05/02

    Зайл муу өлөн бэртэгчин дандаа яагаад худлаа шаадаг-н

    Хариулах
  • 66.181.177.152
    2025/05/01

    Бүр гениин түвшиндээ Хулгайч худалч юм биш үү? Ёс суртахуун гэж энэ авгайд бна уу? Эдний хүүхдүүд тэгээд гудамжинд эзэнгүй гүйж явах уу? Улайм цайм худал ярихиин!

    Хариулах
  • 202.72.245.121
    2025/05/01

    Яасан ч өлөн юм бэ дээ Нэг юмнаас дутаж амьдарч чадахгүй нь үү ??

    Хариулах
  • 64.119.29.144
    2025/05/01

    Ялгаагүй хүүхдүүдээс ялгарч гараад соёлын сайдын 2 хүү зурганд орчихдог. Үгүй мөн ойлгох ухаан дутах юмаа...

    Хариулах
  • 202.9.46.120
    2025/05/01

    Баян айлд төрсөн ийм хүмүүс ард түмний зовлонт амьдралыг ойлгодоггүй.

    Хариулах
  • 66.181.161.110
    2025/05/01

    Монгол төрийн түшээ гэнэт тодорсон ажаа мама ул Сарангэрэлийн залгамж халаа мангар төрхтэй хүүхнээр бага оролдооч өөрийг нь л элдвээр хэлээч тэр хөөрхий хүүхдүүд ямар хамаатай юм.Нөлөөлсөн ч яадын хэнбугай ч үр хүүхдтйхээ төлөө явдаг биз дээ?Энэ эмэгтэй хүнтэй л адилхан уярдаг уйлдаг дур тавьдаг л байгаа шүү битгий нэгнээ ингээрэй

    Хариулах