Шадивлингийн зуслангаас Петровис ШТС хүртэлх авто замыг өнөө шөнөөс эхлэн хаана

Zuv.mn
4 цаг 37 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, СБД-ийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Улмаар тус авто замыг тавдугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна