Дараа заавал ялаарай

14 цаг 44 минутын өмнө
Олимпийн аварга Н.Түвшинбаярын хүү Манлай, Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хүү Ховор-Эрдэнэ нарын ялагдлын нулимстай зураг цахим ертөнцийн ярианы сэдэв байлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Спортын төв ордонд Жюү жицү бөхийн өсвөр, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж, олимп, дэлхийн медальтнууд хөвгүүдийн хамт тэмцээнд оролцсон юм.

Н.Түвшинбаярын хүү Манлай хөвгүүдийн 25 кг-ын жинд барилдаж эхний барилдаандаа Б.Ижилбаярт боох мэхээр ялагджээ. Жүдо бөхийн академид суралцаж, “Женко” клубт харьяалагддаг “туршлагатай”ч энэ удаа арай л болсонгүй. Өөртөө бардсан уу ямартаа ч ялагдал хүлээлээ. Аваргын хүү ийм балчраасаа ялалт, ялагдлын үнэ цэнийг ойлгож эхэлсэнд спортыг дэмжигчид харин ч баяртай байгаа биз ээ.










Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хүү бас л спортод дуртай нэгэн болж өсч байна. “Гаруда” клубын өсвөрийн шилдэг тамирчин Ц.Ховор-Эрдэнэ жюү жицү бөхийн улсын аваргад анх удаа оролцохдоо эхний учраа Б.Сэдэдрагчаад өчих мэхээр ялагдсан юм. Тэрбээр аавыгаа дуурайсан шартай, сэтгэл хөдлөл ихтэй нэгэн бололтой. Барилдааны дараа хэсэг уйлж суугаа харагдсан.



Олимп, дэлхийн аваргад эх орныхоо төрийн  дууллыг олонтаа эгшиглүүлсэн аваргуудынхаа удам залгах хөвгүүдэд  нэр алдраа цуурайтуулсан тамирчин  болохыг ерөөе.  
 Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна