УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэрт дахин хулгай оржээ

14 цаг 26 минутын өмнө
УИХ-ын гишүүн асан Н.Гүндалайгийн  Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь энэ сарын 19-нд  хулгай орсон байна.

 Энэ удаа  түүний гэрээс олон тооны мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт зүйлс алдагдсан аж.  Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

Мөн өмнө нь хулгайд алдсан бурхадыг цагдаагийнхан шуурхай ажиллан  эрхэлсэн ажилгүй Э, Г гэх этгээдийг саатуулаад байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очин хулгайд алдсан эд зүйлс өөрийнх нь мөн эсэхтэй танилцжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна