Рашаан сувилалын газарт автобусны сэлбэгийн тендер өгсөн Г.Төмөрбаатар

13 цаг 41 минутын өмнө
 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар өнгөрсөн оны наймдугаар сард томилогдсон Г.Төмөрбаатарын тухай таагүй мэдээллүүд цахим ертөнц, сонин, сайтуудын хуудаснаас салахаа болилоо.
Ах дүү хамаатан саднаа ажилд томилсон, эмэгтэй хүнд гар хүрсэн зэргээр элдвээр бичигдэх болсон түүний дараагийн дуулиан нь албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгийг рашаан сувилалын газарт шилжүүлсэн гэх мэдээлэл.

Тодруулбал “Г.Төмөрбаатар нь Тендерийн хууль зөрчин, тендертэй автобусны сэлбэгийг “Ар жанчивлан” Рашаан сувилал ХХК-ны дансанд 42 сая төгрөг, Их орд финанс компанийн дансанд 48 сая төгрөг шилжүүлсэн баримт ил болоод байна. Ар жанчивлан рашаан сувилал барбан буюу автобусны сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг байгууллага болчихоор хэн хэнгүй гайхаж, хардаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна