Сөүлийн тэнгэрт Ариунаагийн дуу эгшиглэнэ

2017/01/26
МУГЖ Төмөрийн Ариунаа Солонгосруу аялан тоглолт хийхээр явжээ. Тэрээр өнөөдөр өөрийн Фэйсбүүк хуудсандаа: “Т. Ариунаа миний бие "Чингис Хаан" ОУНОБ-аас Солонгос улсын зүг хүлгийн жолоо заллаа. 

Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. Солонгос улсын Сөүл хотын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно оо. Намайг хүлээж байгаарай” хэмээн бичжээ. 

Тэрээр анх улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж амжилтанд хүрч байсан юм. Одоо тэрээр бие даасан уран бүтээлч. НҮБ-ын хүүхдийн элч дуучин. Юниверс Бэст Сонгс наадмын шүүгчээр ажилладаг бөгөөд олон сайхан дуунуудынхаа цоморлигийг харь оронд суугаа элэг нэгт Монголчууддаа зориулж дуулахаар харь нутгийг зорьжээ. 





А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна