“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ээс энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбай дээр дахин жагсаал зохион байгуулахаар болсон.
Уг жагсаалд урлагийнханыг нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон тухай мэдээлэл цацагдсан.
Улмаар Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожект компанийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа юм байна.
“Боож үхлээ” нэртэй уг жагсаалд НҮБ-ын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон Камертон хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг зохион байгуулагчдын зүгээс урьсан ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Тэгвэл Утааны элчин дуучин Төрийн соёрхолт Д.Болд агаарын бохирдлын эсрэг жагсаалд нэгдэх бус харин Өвөрмонголд цагаан сарын "халтуур" хийгээд ирсэн тухайгаа цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр энэ талаар, “Өвөрмонголын Одон телевизийн ЦАГААН сарын үдэшлэгт амжилттай сайхан оролцоод ирлээ.Тэднийхээ хүсэлтийн дагуу "Хээрийн салхитай аялгуу" уртын дуучин Үүрийнтуяатай хамт, мөн бүх настан буурал ээж аав нарт нь зориулж "Миний хоёр эрдэнэ" дуунуудаа дуулж ая дууны хадаг өргөлөө” хэмээн бичжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна