АН-ын шинэчлэгдэх найдвар

2017/01/28

Ардчилсан залуучуудын холбооны үе үеийн Ерөнхийлөгч нар уулзаж АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөрт амжилт хүсчээ. Тэрбээр 2000-2007 онд энэ холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, Лу.Болд  нарын “МОАН санаачилга” багийнхан ч Ардчилсан намыг шинэчлэх Мөрийн хөтөлбөрийг нь дэмжиж, намаа шинэчилж чадах хүндээ хүчээ өгнө гэдгээ зарласан. Шинэчлэгчид нь нэг талдаа гарсан энэ нэгдэл хувь хүний гарт ороод нэр хүндээ алдаж хаалттай болсон Ардчилсан намаа аварч, шинэчлэх итгэл найдварыг төрүүлж байна гэж намын гишүүд нь дүгнэж байна.

Б.Болд



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна