"Болор цом - 34" наадмын тэргүүн шүлэгчээр Б.Батсайхан тодорлоо

2017/01/28
Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 34 дэх удаагаа Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Монголын яруу найргийн сонгодог төлөөлөл болсон Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж зохиогдсоноороо энэ жилийн наадам онцлогтой байв. “Болор цом” наадам дүнгээ гаргаж тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон байна. Тэрбээр хоёр мянгаад оны эхэн үед шүлэг ураан бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ.



Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол яруу найрагч Д.Гансүрэн, яруу найрагч Ч.Уянсүх болон залуу шүлэгч Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг тус тус эзэлсэн байна.

Энэ удаагийн “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн ТУЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, яруу найрагч Б.Галсансүх нар ажиллажээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна