​Ж.Батзандан залуу уран бүтээлчдээс “хулгай” хийжээ

2017/01/30
УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан залуу уран бүтээлчдийн бүтээлд хохирол учруулжээ. Түүнийг АН-ын даргын албан тушаалд өрсөлдөж өвдөг шороодсоныг бүгд мэднэ. Гэвч түүний АН-ын даргын сонгуулийн үеэр ашигласан постер зураг “SPACE”  энтертайментын хоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийх “Баатар” кино сурталчилгааны нэг хэсэг байжээ. “SPACE”  энтертаймент нь гадаад болон дотоодод урлагийн сургууль төгссөн мэргэжлийн 40 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл аж. Гэтэл 40 гаруй залуусын ур ухаанаа уралдуулан хийсэн маркетингийг Ж.Батзандагийн дэмжигч мэтээр харуулсанд энтертайментийн зүгээс гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар Баатар төсөл дээр хамтарч ажилласан, дэмжигч, хөрөнгө оруулагч байгууллагууд гэрээгээ цуцлахаа мэдэгдээд байгаа гэнэ. Цэвэр ашгийн бус, нам бус нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийж байсан бүтээлийнх нь сошиал идэвхижүүлэлтийг улс төртэй хольж хутгаж, нэр хүндэнд халдахын зэрэгцээ бодит болон бодит бус хохирол учруулаад байгаа нь залуу уран бүтээлчдийн хувьд хүнд цохилт болоод байгаа юм байна.  

Залуучуудыгаа дэмжих, залуу үе гэж ярих дуртай хууль зүйн ухааны доктор өөрөө оюуны хөдөлмөр хулгайлсан уу?






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна