“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд “Боож үхлээ” нэртэй жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаалд урлаг соёлын одод хүрэлцэн ирж утааны эсрэг дуу хоолойгоо өргөсөн бөгөөд жагсаалд нийтдээ 5000 гаруй хүн оролцсон талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн юм.
Тэгвэл “Боож үхлээ” нэртэй уг жагсаал зөвхөн Улаанбаатарт өрнөсөнгүй. Гадаад улсад ажиллаж амьдарч буй монголчууд ч бас Франц, АНУ зэрэг улсуудын хэдэн хотод утааны эсрэг нэгдэж “Боож үхлээ” хэмээн жагссан байна.
Харин сонирхолтой нь энэ үеэр монголын урлагийн салбарт үүрлэсэн мафийн сүлжээг илчилж орхиод АНУ-г зорьсон “Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман Нью Йорк хотноо Монгол эхнэрийнхээ хамтаар Улаанбаатарын утааны эсрэг жагсаалд нэгдээд амжжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна