С.Эрдэнэ: Эрдэнэтийн 51 хувийг ч бас шалгах ёстой

2017/01/31
УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр хуралдаж хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.  АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлэн  авсан асуудалд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа  гэж  үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байна. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан гэдэг мэдээлэл ирсэн байна. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс тавина" гэлээ.

Хуралдаанаар  Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа иргэдийн халдашгүй байдлыг хэрхэн хангах, , цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт оруулах талаар мэдээлэл сонсч Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг  дэмжсэн байна.

Мөн  Дотоодын цэргийн тухай хуулийн хүрээнд  хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаал цуглааныг  хамгаалуулахад оролцуулах асуудлыг хэрхэн зохицуулсныг хууль санаачлагчдаас тодруулжээ. Үүнд  18 нас хүрсэн залуус төлөвшөөгүй байдаг учир дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлэхээр тусгасныг хууль санаачлагчид хэлсэн байна. 
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна