Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хойшлууллаа. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан уг хуулийн төслөөр Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгожээ.
Ингэснээр хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийг харгалзан хариулцлага тооцох юм байна. Хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлах эрхзүйн орчин бүрдэнэ. Гэвч хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй.
Хэсэг бүлэг хүмүүс нийлээд намын гишүүдийн саналыг цуглуулан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гаргаснаар шийдэгдэнэ гэдэг төр тогтворгүй болохын шинж” хэмээн эсэргүүцэж байв. Мөн гишүүн О.Баасанхүү “Ард түмний эв нэгдлийг хангагч юм бол дэмжээд явах хэрэгтэй. Энэ хууль 65-д үйлчлэхгүй. Надад үйлчилнэ. Хуулийн цоорхойгоор төмсөгдүүлмээргүй байна” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна