Бэн Аффлэк цаашид “Бэтмэн” киног найруулахыг хүсэхгүй байна

2017/02/01
Бэтмэний амьдрал дээрх хувилбар нь гэж хэлж болохуйц 45 настай Холливуудын алдарт жүжигчин, кино найруулагч Бэн Аффлэк цаашид “Бэтмэн” УСК-г дахин найруулахгүй гэдгээ зарлажээ. Тэрээр олон кино найруулж байсан ба тэдгээрээс хамгийн алдартай нь комик сэтгүүлийн баатар “Бэтмэн” УСК юм. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жүжигчин Аффлэк Warner Bros кино компанитай ноцтой шалтгаанаар муудалцсаны улмаас уг киног найруулахгүй болсон гэв. 

Бэтмэн киноны дараагийн ангийн зураг авалт аль хэдийн эхэлсэн боловч найруулагч нь гэнэтийн үйл явдлаар ажиллахаа больсон нь хүндрэл учруулж байгаа ажээ. Тиймээс кино компаний зүгээс уг киног Аффлэктэй дүйцэхүйц найруулах чадварлаг найруулагч хайж байгаа гэнэ. 
 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна