Хуралдаа суугаагүй гишүүний өмнөөс кноп дарж санал өгөх нь зөв үү?

2017/02/03
УИХ-ын гишүүд бусдын өмнөөс  кноп  дардаг байдлыг  олон нийт эсэргүүцэж байна. Ирц бүртгүүлэх картаа хийчихээд "хаашаа ч юм гараад явчихсан" нэгний өмнөөс кноп дарж  ард түмний эрх ашигтай холбоотой тогтоол, хуулийн төсөл, бусад шийдвэрүүд батлагдах юмуу унах нь энгийн үзэгдэл гэж үү.

Тухайн асуудлаар санал хураах мөчид чуулганы  танхимдаа  суугаагүй гишүүний  өмнөөс кноп дарах нь зөв үү гэсэн асуултыг сэтгүүлчид  УИХ-ын гишүүдэд тавьжээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Миний өмнөөс  кноп дараарай гэж зөвшөөрсөн  бол дардаг 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Бие засах, цай уух  хооронд бусдаар саналаа даруулах нь бий

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ганцхан хүний саналаар лоббины хууль батлагдах тохиолдол гардаг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 65 суудалтай МАН ичих хэрэгтэй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна