Л.Пүрэвбаатарын хууль зөрчсөн буруу зөрүү, муйхар үйлдлүүд хөвөрсөөр

2017/02/06
Төрийн сайдын тушаалыг үл умартаж өөрийн эрх мэдлээ хэтрүүлдэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхмийн талаар бид өмнө нь мэдээж байсан. Тодруулбал, салбарын сайд нь тушаалаа гаргаж 2013 оноос 2018 он хүртэл төмөр замын зориулалтаар дүнзийг ойгоос бэлтгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч үүнийг нь өнгөрсөн онд Л.Пүрэвбаатар гэгч "том толгойтой" дарга үл тоож аймгуудаас их хэмжээний дүнз бэлтгүүлсэн байдаг юм. Энэ талаар бид өнгөрсөн нийтлэл дээрээ тодорхой баримтаар дурдсан билээ.

Тэгвэл төмөр замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхмийн буруу зөрүү, муйхар үйлдлүүд үүгээр дуусахгүй бололтой. Тодруулбал түүнтэй холбоотой дахиад хоёр ч асуудал гарч ирж байна. Эхнийх нь ОХУ-ын МИКАДО компанитай 2015 оны тавдугаарсарын 26-нд байгуулсан UBJD/15/026 тоот гэрээний асуудал юм. Нийт 560560 ам.долларын өртөг бүхий гэрээгээр суман шилжүүлгийг худалдан авах гэрээг хийсэн аж.

Уг хариуцлагагүй гэрээний зөрчил нь гэвэл нэгдүгээр уг асуудлыг замын үнийн комиссоор оруулалгүй шууд гэрээг хийсэн байдаг аж. Хоёрдугаарт суман шилжүүлгийн үнэ зах зэ элийн үнээс даруй гурав дахин бага үнэтэй байжээ.  Гуравдугаарт буюу хамгийн ноцтой байж болохуйц зөрчил нь тухайн үед ОХУ хийх гэрээг зөвхөн рублээр хийдэг байсныг мань хүн ам.доллараар тооцож авсан зөрчил гаргажээ.



Дараагийн нэг ноцтой зөрчил нь арматурын бас л хариуцлагагүй гэрээ юм. Тодруулбал, Хятадын Силверн Драгон компанитай бетон дэр үйлдвэрлэх 3 мм арматурын UBJD/15/052, UBJD/15052-2 дугаар бүхий гэрээг хийжээ. Тус худалдан авсан арматур нь үнэ хямд чанарын доголдолтой бөгөөд тоо хэмжээний хувьд байнга дутаж байсан байна. Түүгээр ч барахгүй үнэдсний үйлдвэрлэгч болох Хөтөлийн ТБД үйлдвэрээс "манайхаас илүү чанартай арматурыг хямд үнээр авахыг санал болгосон албан тоот байнга ирүүлж байжээ. Гэвч үүнийг үл тоож Хятад компаниас чанарын доголдолтой, тоо хэмжээний хувьд дутуу арматурыг авсаар иржээ. Өөрөөр хэлбэл Хятадын Силверн Драгон компанид ашигтайгаар шийдвэрлэж байж. Тэрхүү арматур нь 18-20 тн дутуу ирсэн ирсэн ч арматурыг бүрэн ирсэнээр тооцсон байх юм. Ингээд UBJD 15/ 052-2 гэрээг байгуулахдаа НХ алба хуучин гэрээг дүгнэх үүргийг биелэлгүй, гэрээнд төлбөрийн нөхцөлийг дураар өөрчилж урьдчилгаа төлбөрийг төлсөн байжээ.

Энэ мэтээр улс орны бодлого шингэж байдаг томоохон салбар дээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн нөхдүүдэд төр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хэрэв үгүй бол өөрсдийн эзэмшлийн төмөр замаа Хятадын талд нэг л өдөр шилжүүлчихсэн байх вий дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна