“Fifty Shades of Darker” киноны жүжигчид: "Бид сексийн тал дээр асуудалгүй "

2017/02/06
“Fifty Shades of Grey” киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийж, фэнүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөхөд бэлэн болоод байгаа билээ. Тус киноны жүжигчид Жэми Дорнан болон Дакота Жонсон нар хоорондоо тун таарамж муутай гэх шуугиан киноны нэгдүгээр анги хийгдсэнээс хойш газар аваад байсан бөгөөд хоёрдугаар ангид жүжигчдийн аль нэг нь байраа сэлгэнэ гэх таамгийг дэвшүүлээд байсан юм. 

Харин кино багийнхан болон хоёр жүжигчдийн саналаар киноны хамгийн оргил хэсгүүдийн зураг авалтыг өөрсдийнх нь хүсэлтээр орлон тоглуулагч тоглуулах санааг гаргасан нь олны шүүмжид ихээхэн өртсөн тул, дуртай дургүй ч жүжигчид хоорондоо зохицох шаарлагатай болсон юм.

2-р сарын 4-нд Лос Анжелес хотноо Дакота болон Жонсон нар хэвлэлд ярилцлага өгчээ. Тэднээс киноны гол хэсгүүд болох секс үзэгдлүүдэд хэрхэн тоглосон ба, ямар мэдрэмж төрсөн гэх мэтчилэн асуултуудыг сэтгүүлчид тавьжээ. Үүнд Жэми Дорнан: “Бид хамгийн анх кинондоо тоглох үед, ердөө таван долоо хоногийн өмнө л уулзаж байсан юм. Харин одоо аль хэдийн гурван жил өнгөрчжж. Бид мэдээж маш дотно болсон. Бид маш гайхалтай өвөрмөц зохицолтой ба хайр, дотно харилцаа бие биенээ хүндлэх хүндлэл дээр тулгуурлан киноныхоо зураг авалтыг хийсэн. Мэдээж бид маш гайхалтай найзууд. Тиймээс ч сексийн харилцаан дээр маш амархан бас таатай асуудалгүй нь тодорхой” гэжээ. 

Харин Дакота хэлэхдээ: “Мэдээж бүх зүйл хэзээ ч амар байгаагүй ээ. Учир нь бид киноны зураг авалтанд хосуудын нандин харилцааг гаргах гэж нилээн зовсон. Гэхдээ анхныхыгаа бодвол одоо хавьгүй дээр болсон” гэжээ.  Мөн тэд секс хэсгүүдийнхээ зургийг авахдаа дарс юмуу бага зэрэг мансууруулах бодис хэрэглэж зураг авалтаа илүү бодит мэт хийж байв. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна