С.Жавхлан гишүүн хууль батлагдах дарааллаа мэдэхгүй баалуулав

2017/02/09
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар Хан Хэнтий уулыг Бурхан Халдун болгож өөрчилсөн.

Уг тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан санал  хэлж, “Би уул гэж нэрлэж байгаа асуудалд эмзэглэж байна. Бурхан Халдун хайрхан гэж нэрлээд оруулаад ирсэн бол.  Монголчууд хэдэн мянган жилийн турш тахиж, шүтэж ирсэн шүү дээ. Дээр нь Бурхан Халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсч байна. Энийг Д.Оюунхорол гишүүн оруулж ирсэн ш дээ. Уг нь олон эрчүүд байгаа биз дээ.

Эрэгтэй хүн ч гарахаас цээрлэдэг юм шүү. Энэ асуудлаар би завсарлага авмаар байна. Бурхан Халдун хайрхан гэж нэрлэхгүй юм бол ЮНЕСКО-д ч бүртгүүлээд хэрэггүй дээ” гэх санал хэлсэн нь чуулганы танхимд инээд наргиан болгосон юм. Учир нь уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар нэгэнт баталчихаад байхад ийнхүү санал хэлсэн нь гишүүдэд шоолуулахад хүргэсэн юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна