АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй 114 насандаа таалал төгссөн тухай пүрэв гарагт “Фокс ньюс” телевиз мэдээлэв. Адель Данлал гэдэг өндөр настан өөрийн төрөлх Нью-Жерси муж улсын Флемингтон хотоос холгүй орших эмнэлэгт насан өөд болжээ. 1902 онд Ньюарк-д төрсөн Данлал нөхөрт гарах хүртлээ багшаар ажиллаж байсан ба гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хүн юм. Урт настай эмэгтэйн нөхөр нь даатгалын компанид ажиллаж байгаад 1963 онд нас баржээ.
Данлал амьд сэрүүн байхдаа хэрхэн ийм өндөр насалж чадсанаа сайн мэдэхгүй байна гэж ярьдаг байжээ. Түүний хүү Эрл-ийн ярьснаар, ээж нь амьдралын эрүүл хэв маягийг төдийлөн их баримталдаггүй хүн байсан гэнэ. Түүний ээж нь спортоор хичээллэдэггүй, юу хүссэнээ хамаагүй иддэг, хааяа архи уудаг байсан төдийгүй нэг хэсэг тамхи татдаг байжээ. Харин нөхөр нь зүрхний өвчин туссанаас хойш тамхиа хаяжээ.
Америкийн Gerantology Research Group-ийн төлөөлөгчийн ярьснаар, одоо Пенсильвани муж улсад оршин сууж буй 113 настай Дэлфин Гибсоныг АНУ-ын хамгийн өндөр настай хүн гэж тооцож байна.
А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна