Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамрууллаа. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчиж байна.
Иргэд хэрэглэгч нарт ил задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна