Өнөөдөр болох үйл явдлууд

2017/02/16
09:00 цагт

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болно.

“Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны В зааланд онолын мэдээлэл, сургалт явуулж, хэлэлцүүлэг хийнэ.

11:00 цагт
Палеонтологи-геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн прокурорын газар болгох ТӨХ-ны шийдвэрийг эсэргүүцэж Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Шинжлэх ухаанаа аваръя түр хорооноос Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

16:00 цагт

“Өнөр бүл” хүүхдийн төвийн харъяа Сэргээн засах хөгжлийн төвд Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас эмчилгээний тоног төхөөрөмж гардуулна.

ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон Тэргүүлэгч гишүүдтэй МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд биечлэн уулзна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна