Гацуурт компани тусламжийн аян эхлүүлжээ

2017/02/16
“Монгол хүнд эрүүл хүнс” уриатай Гацуурт компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2017 оны хүмүүнлэгийн ажлаа БЗД-ийн амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний ногооны тусламж өгсөнөөр эхлүүлсэн.



Тэгвэл энэ удаад Монгол телевизтэй хамтран  Улаанбаатар хотын зургаан дүүргийг сонгон авч судалгаа хийж, амжиргааны түвшин доогуур 180  айл өрхийн өндөр настангуудад   Гацуурт компанийн нэрийн бүтээгдэхүүнээ өгөхөөр болжээ.



 Гацуурт компаний энэхүү төлөвлөгөөт тусламжын аян нь өчигдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн амжиргааны түвшин доогуур нийт 60 гаруй буурлуудад хүрсэнээр эхэллээ.

Тус аяны хүрээнд тэдний сонгон авсан нэг өрхөд Гацуурт компанийн нэрийн бүтээгдэхүүн болох гацуурт гурил, махны дээжийг сар шинийн бэлэг болгон өгч байгаа юм байна.  



Хүмүүнлэгийн ажил 2-р сарын 16,17-ны өдрүүдэд  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд үргэлжилэн явагдах юм байна. Ийнхүү нийслэл хотын маань амжиргааны түвшин доогуур өндөр настан амьдардаг 180 өрх мах гурилтай боллоо. 

И.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна