Бөхийн барилдааны тасалбарыг битүүний өглөөнөөс худалдаална

2017/02/16
XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны тов гарчээ. Барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-нд залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр,  26-нд монгол бөхийн барилдаан болно.

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна. Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ.

Тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах гэнэ. 
Б.Сондор 



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна