Манжуур руу явж байсан таван иргэн ослоор нас баржээ

2017/02/16
   Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур боомт хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор нас барсан болсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
 
Тодруулбал тэдгээр хүмүүс  хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ  нас барсан байна. Автомашиныг хятад жолооч барьж явжээ. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явсан бөгөөд тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг  хараахан тогтоогүй байгаа юм байна.
 
Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас  хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна