Нөхрүүд эхнэрийнхээ юуг нь илүү үнэлдэг вэ? Энэ судалгааны хариу маш сонирхолтой гарчээ. Үүний хариуд,
-Гоо сайхан,
-Ухаалаг зан чанар,
-Бие даасан байдал уу,
-Гэр орноо авч явах чадвар... гэх мэтээр эрчүүд хариулах байх.
Гэтэл үнэн хэрэг дээрээ огт нэг чанар тэднийг жинхэнээсээ их аз жаргалтай болгодог гэнэ.
Энэ нь эмэгтэйлэг, жинхэнэ бүсгүй чанар юм.
Энэ бол гоо сайхан, сайхан сэтгэл, энхрий зөөлөн ааш, бусдыг ойлгох хүсэл зэрэг гайхамшигтай нэгдмэл чанар аж. Амьдрал дээр зөвхөн эмэгтэй хүнийг л, зөвхөн бүсгүй хүнийг л байгаль эх торгон мэдрэмжтэй, ууч сэтгэлтэй, гэр бүлийн халуун дулаан хайр энэрэлийн мөнхийн эх үүсвэр байхаар заяажээ.
Эмэгтэйчүүд бусдыг манлайлагч, дайчин нэгэн байлаа ч байгалиас заяасан эмэгтэй хүний нандин чанараа хэзээ ч хувиргадаггүй.
Гэтэл зарим эмэгтэйчүүд энэ сайхан чанараа нууж хаах гэж оролдож эршүүд ч гэмээр түрэмгий ааш авир гаргадаг муу талтай.
Энэ нь бүсгүй хүнд байж болохгүй муу чанар юм. Бүсгүй хүний ааш аалиас л тухайн гэр бүлийн гишүүд аз жаргалтай, орон гэр нь халуун дулаан, баяр баясгалантай байх эсэх нь шийдэгддэг гэдгийг бүү мартаарай.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна