Манжуурт осолдсон хүмүүс Өвөрхангай аймгийн багш нар байжээ

2017/02/16
 Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур боомт хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор нас барсан болсон харамсалтай хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн.

Осолд орсон хүмүүс Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, ажилтнууд, зарим сумдын сургуулийн захирал, багш нар байжээ. Газар дээрээ амиа алдсан хүмүүсийн дунд тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, түүний эхнэр нарын хүмүүс байсан гэнэ. Тэд хоёр автомашинтай явж байсан бөгөөд зорчиж явсан хүмүүсээс нь 5 нь амиа алдаж, бусад нь хүнд хөнгөн бэртжээ.

Эх сурвалжийн мэдээллээр Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар нь боловсролын салбарт хэрэгжүүлсэн нэгэн уралдаанд хөтөлбөрт ажлаараа тэргүүлж, Манжуур хотод аялах эрхээр шагнуулсан аж.

Осол болсон газар буюу хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуурын хооронд 70 орчим км байдаг аж. Тус замаар автомашинууд хурд хэтрүүлэн давхилддаг талаар тэндэхийн эх сурвалж ярилаа.
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна